Бөхийн салбар хорооноос энэ жилийн улсын их баяр наадмаар улсын харцага цол хүртсэн Б.Бат-Оршихын цолыг, үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурьд олгосон чимгийг, шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагвад олгосон чимгийг тус тус хураах, барилдах эрхийг нь 11 сараар хасах саналыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлжээ.
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд одоогийн Бөхийн салбар хороог татан буулгах нь зүйтэй хэмээн үзэж байна. Допингийн шинжилгээнд бүдэрсэн эдгээр бөхчүүдийг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдахыг нь харах үзэгч түмэн олон байгаа учир 11 сараар барилдах эрхийг нь хасах нь зүйтэй гэж Бөхийн салбар хорооноос үзэж байгаа аж.