Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Их, дээд сургуулиудыг орон нутагр уу нүүлгэнэ

Их, дээд сургуулиудыг орон нутагт төвлөрүүлнэ гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2020.10.26/  мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн 10 жилийн хугацаанд яригдсан их дээд сургуулиудыг Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт төвлөрүүлэхээр болжээ. Эхний ээлжид ХААИС-ийг ирэх жилээс Дархан-Уул аймаг руу нүүлгэх юм байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн ШУТИС-ийг нүүлгэх аж. Харин МУИС-ийг нүүлгэх шаардлагагүй аж. Ийнхүү их дээд сургуулиудыг Багануурт бус орон нутагт төвлөрүүлэх болсон нь үйл ажиллагааны чиглэл, мэргэжлийн онцлогт тохирох төдийгүй, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Харин Багануур дүүрэгт их дээд сургуулиудыг төвлөрүүлэх боломжгүй гэж Засгийн газраас үзжээ.

БШУЯ-ны дэд  сайд Г.ГАНБАЯР: 

-Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Одоогийн нөхцөл байдлаар Багануур дүүрэгт Их дээд сургуулиудыг төвлөрүүлэх боломжгүй. Харин Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт их дээд сургуулийг чиглэл бүрээр нь нүүлгэн шилжүүлэх,  оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ.   Тухайлбал, ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймаг руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ. Чанаргүй, их дээд сургуулиудыг цөөлөх бодлогын хүрээнд тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас илүү бусад их дээд сургуультай нэгтгэнэ. Энд дурдахад, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэх таван их дээд сургуулийн оюутныг өөр бусад их дээд сургууль руу шилжүүлсэн. Харин Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл бол ташаа” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан