Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн шинэ хурал анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргаар томилогдохоор төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийнхээ мэдээллийг түрүүчээсээ ирүүлж эхэлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн МАН хороо өчигдөр буюу 2020.10.25-нд хуралдаж, Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумьяабаатар, ИТХ-ын даргад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилуулахаар хотын даргад нэрийг нь илгээсэн байна.
Хуулиараа дүүргийн Засаг даргын томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай.