Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
ДЭМБ: Европт нөхцөл байдал хүндэрч, халдварын хоёр дахь оргил үе эхэллээ

Европын улс орнууд Covid-19-ийн халдварын хоёр дахь оргил үе дээрээ ирээд байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. 

Жонс Хопкинсын их сургуулийн статистик мэдээллээр дэлхий даяар 30 сая шахам хүн  халдвар авч, нийт 941,3 мянган хүн нас бараад байна. Европт халдварын тархалтын эхний оргил үе нь гуравдугаар сар байсан бол одоогийн үзүүлэлт түүнээс ч өндөр байгаа талаар ДЭМБ мэдээллээ. 

ДЭМБ-ын Европын бүсийн захирал Ханс Клюге өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 300 мянган шинэ тохиолдол илэрсэн талаар  мэдээлсэн байна. Харин гуравдугаар сарын сүүлээр Европт 26'475 шинэ тохиолдол бүртгэгдэж байв.

"Бид маш хүнд нөхцөл байдалтай тулгараад байна" хэмээн Клюге хэлжээ. Европын олон оронд сүүлийн саруудад халдварын хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдээд байгаа бөгөөд нэг улсаас нөгөө улс руу халдвар тархалтын үзүүлэлт өсөж байгаа аж. 

"Зургаадугаар сард бүртгэгдсэн халдварын тохиолдол доод цэгтээ байсан. Харин есдүгээр сард түгшүүрийн дохио өгөх хэмжээнд хүрээд байна" хэмээн Клюге хэлсэн байна. 

Жишээ нь:

 Нидерландад шинээр халдвар авагсдын тоо эрчимтэй нэмэгджээ. Тус улс саяхан Их Британийн улаан жагсаалтад орж, Нидерландаас Их Британид очсон хүмүүс 14 хоног тусгаарлагдахаар болсон байна. 

Испанид оюутнууд жагсаал зохион байгуулж, эрх баригчдаас дунд болон дээд сургуулиудад эрсдэлээс сэргийлэх илүү сайн арга хэмжээ авахыг шаарджээ. Тэд ариун цэврийн стандартаа дээшлүүлж, багш нарыг халдвараас хамгаалах хэрэгслээр хангахыг шаардсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад  239 хүн нас барсан нь зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн халдварын тохиолдол, ялангуяа Мадрид хотод эрчимтэй нэмэгдсэн байна. 

Францад үйлдвэрчний эвлэлүүд мөн адил жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэд тус улсын Засгийн газрыг эдийн засгаа аврах арга хэмжээг хангалттай хэмжээнд хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн буруутгажээ. Францын эрх баригчдын тооцооллоор 2020 онд нийт 800 мянга гаруй хүн ажилгүй хоцрох аж. Сүүлийн нэг хоногийн дотор тус улсад 10 мянга шахам шинэ тохиолдол илрээд байна. 

Германд сүүлийн 24 цагийн хугацаанд дөрөвдүгээр сараас хойш хамгийн олон буюу 2100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан