Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохоор хэлэлцэгдэж байна

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж ард иргэдийн санал, хүсэлтэд үндэслэн “Өндөр настаны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай” хуулийн төслийг санаачилснаа танилцуулав.

Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханш нэмэгдэж тэтгэвэр авагчдын худалдан авах чадварт, ялангуяа ахмад настнуудын амьжиргаанд хүндээр тусах болсон. Тухайлбал сүүлийн гурван жилийн үзүүлэлтээс харвал мах, махан бүтээгдэхүүний үнэ 23.7 хувиар, шатахууны үнэ 25 хувиар өссөн бөгөөд өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ ийнхүү өссөн нь тэтгэврээс өөр орлогогүй иргэдийг ядууралд хөтлөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүргэж байна.

Иймд ахмадуудын амьдралын нөхцөл чанарыг сайжруулах болон учирч байгаа хүндрэл бэрхшээлийг нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болсон хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохоор  хуулийн төслийг  боловсруулснаа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо. Мөн “Бид хавтгайрсан халамжийг дэмждэггүй, гэхдээ ахмадын тэтгэвэр бол халамж биш.  Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 60-70 хувь нь буюу 800-аас нэг сая орчим хүн халамж авч байгаа тооцоо бий.  Гэтэл яг тэтгэвэр авах ёстой хүмүүс нь авч чаддаггүй. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт зорилтот бүлгүүдэд хандах ёстойгоос биш ид ажил хөдөлмөр хийх насандаа яваа хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах бодлогоо одоо болих хэрэгтэй” гэлээ.  

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Энэ хууль ахмадуудын хувьд маш чухал.  Хуулийн төслийг өргөн барих болсон зорилт шалтгааныг иргэд бүгд мэдэж байгаа. 500 мянгаас доош тэтгэвэр гэдэг амьжиргаанд хаанаа ч хүрэхгүй мөнгө. Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар нэг өрхийн дундаж зарлага 1.5 сая төгрөг гэж гаргасан. Тэгэхээр хоёр ахмад нийлээд ч  тэтгэврийн мөнгөөрөө амьжиргааны өртгийн гуравны нэгийг ч бүрдүүлж чадахгүй хэмжээнд очсон байна. Өнөөдөр 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277257 буюу бараг 300 мянга гаруй ахмадууд 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ бол үнэхээр ахмадуудыг ядууралд хүргэж байгаа том шалтгаан мөн. Хамгийн бага тэтгэвэр авч байгаа ахмадуудыг авч үзвэл голдуу социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож байсан ямар ч хувийн өмчгүй, хадгаламжгүй ахмадууд байна. Нэг чухал зүйлийг онцолж хэлмээр байна. Монгол Улс Үндсэн  хуулиндаа байгалийн үр өгөөжийг үндэсний баялгийн сандаа төвлөрүүлээд түүгээрээ дамжуулж тэгш шударга хүртээнэ гэсэн заасан.  Тэгэхээр бид баялгаараа дэлхийд дээгүүр ордог атлаа ахмадууд нь ийм ядуу амьдарч болохгүй.

АН бол хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Харин халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой. Энэ хүмүүс улсаас халамж гуйж байгаа хэрэг биш, хийж бүтээсэн  хөдөлмөрөө үнэлүүлж авах ёстой мөнгө нь юм. Тэтгэврийн доод хэмжээг нэмэхдээ стратегийн ордуудыг  эргэлтэнд оруулах замаар эдийн засгийг тэлж үр өгөөжийг нь дээшлүүлж эх үүсвэр олохоор тусгасан байгаа. Ялангуяа санхүүжилтийн эх үүсвэр дотор энэ  оны УИХ-ын 24 дүгээр тогтоолд заасан  зургаан стратегийн ордыг маш яаралтай эргэлтэд оруулж    хувьцааг нь “Эрдэнэс-Монгол” компанид шилжүүлэх замаар үр өгөөжийг нь хүртээнэ гэж орсон. Тийм учраас бидний санаачилж байгаа хуулийн төсөл ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Энд Цагаан суваргын орд газраас санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Энэ бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр дэмжих, хамтарч ажиллаж эргэлтэд оруулна гэсэн санаа юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан