БНХАУ-ын удирдлагууд гадаадын хөрөнгө оруулалт, чөлөөт өрсөлдөөний боломжийг улам нээлттэй болгоно гэдгээ мэдэгджээ. Энэ сард Шэньчжэний эдийн засгийн тусгай бүс байгуулагдсаны ойн арга хэмжээний үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин технологийн шинэчлэлийг эхлүүлнэ гэж мэдэгдсэн юм.
БНХАУ-ын Коммунист намын төв хорооны хурал ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө, бодлогыг хэлэлцэнэ. Энэ нь эдийн засаг, боловсрол, аюулгүй байдал гээд олон салбарыг хамаарч байгаа юм. Мөн XIV таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэхдээ инноваци, эдийн засгийн бие даасан байдал, байгаль орчин зэрэг сэдвүүдэд гол анхаарлаа хандуулах хүлээлттэй байна. Цар тахлаас үүдэлтэй хямралаас сэргэж байгаа тус улс эдийн засгаа төлөвлөгөөний дагуу хөгжүүлбэл ирэх 10 жилд АНУ-ыг гүйцэх боломжтой гэж үзэж байна.
Түүнчлэн АНУ-БНХАУ-ын маргаан улам гүнзгийрч байгаатай зэрэгцэн "Эдийн засгийн бие даасан байдлаа улам бататгах" бодлогоо эрчимжүүлэх шаардлагатай байгаа ажээ.