Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ийн гишүүнчлэлээ сэргээн, үнэмлэхээ гардаж авсан нь нам лидергүй байгаа, мөн сонгууль дамнан өвдөг шороодоод буй энэ үед нүдээ олсон сонголт болсон тухай "Эбиг шүтэн бишрэгчид" чамгүй жиргэсэн. Зарим нь АН түүнийг ирэх сонгуульд мөнгөтэй нь ашиглахаар тохиролцжээ ч гэсэн.
Сэтгүүлчийн "Та Х.Баттулга Ерөнхийлөгчийг сонгуульд дахин өрсөлдвөл өрсөлдөнө гэж хэлсэн. Та ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү ?" гэсэн асуултад "Гишүүний хувьд эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид очих үүрэгтэй" гэж хоёр үзүүртэй хариулсан. Өөрөө сонгуулийг аятайхан менежердээд, мөнгөө намдаа зориулаад зүтгэчихвэл намын нэр хүнд унагасан ялаас мултрах юун. Эсвэл одоогийн Ерөнхийлөгчид ямар нэгэн сануулга өгөөд ч байх шиг. Юутай ч мань хоёр эвтэйхэн тохиролцож чадахгүйд хүрвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль үзүүштэй жүжиг ч болж мэдэх нь. Сайн шоучин Эбигийн салхи хаанаас үлээхийг харах үлдлээ.