2020-2021 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулахаар 93 их дээд сургууль бэлтгэл ажлаа хангажээ.
Үүнд нийт 11,306 багш ажилтанд ажилладгаас 7,315 үндсэн багш танхимын болон цахим сургалтын үйл ажиллагаа явуулна.
2020-2021 оны байдлаар нийт 93 сургуулийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагаас төрийн өмчийн 19 сургууль, төрийн бус өмчийн 68 сургууль, гадаадын салбар 2 сургууль өнгөрсөн хичээлийн жил сургалтын үйл ажиллагаа явуулсан байна.
Улсын хэмжээнд нийт 148 мянга гаруй оюутан суралцдагаас
- 119 мянган оюутан бакалаврын түвшинд,
- 25 мянган оюутан магистр
- 3300 оюутан докторын зэргээр суралцдаг.
Дээрх тооны оюутнууд мөн энэ хичээлийн жилд суралцах төлөвтэй байна. Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч оюутны хичээл 2020.09.01-ний өдрөөс эхлэн бүрэн цахимаар эхлэн үргэлжилж байгаа ба ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 21-нээс танхимаар хичээллэнэ.