Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Төрийн өмчит уул уурхайн компаниуд 7 хоног бүр сайдын уулзалттай

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд долоо хоног бүрт 1 удаа УУХҮЯ-нд сайдтай уулзалт хийхээр болсон бөгөөд 2020 оны 10 сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар өмнөх уулзалтад яригдсан уул уурхайн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын явц ямар байгаа, Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт орсон салбар яамтай холбоотой заалтууд хэрэгжилтийн ямар шатанд явж байгаа талаар ярилцлаа.

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэх хийх ажил болон алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудал ямар төлөвлөгөөтэй явж байгааг холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, төмөр замын тээврийн тарифын индексжүүлэлтийн загвар боловсруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, шилэн дансийг идэвхтэй хөтлөх зэрэгт анхаарлаа хандуулан ажиллахыг уулзалтад оролцсон компанийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан