УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаанаар Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төсөл дэмжигдээгүй юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Тэтгэврийн хууль батлагдвал төрийн ачаа хөнгөрнө. Тэтгэвэрийн нас хойшлох асуудал үүсэхгүй байх. Цаашдаа тэтгэврийн насыг хойшлуулах, эсвэл нийгмийн даатгалын санг нэмэх асуудал үүсээд байгаа юм.
ХНХ-ын сайд Н.Ариунзаяа:
-Тэтгэврийн хувийг 19 хувиар нэмдэг байсан. Үүнийг буулгаад 14 хувь болгосон. Энэ нь Тэтгэврийн сангийн ачааллыг нэмсэн.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа ахмадуудын ихэнх нь доогуур тэтгэвэр авдаг. Тэтгэврийн зөрүүг яаралтай арилгах шаардлагатай.