Сонгуулийн өмнө хар машин "хакердахаар" захиалга өгч явсан гэх Б.Сэмжидмаа гэгч шалгуулж, шийтгүүлэх нь бүү хэл дүүргийнхээ ИТХ-ын даргаар дэвших нэрс дунд орсон харагдана.
Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн нэр дэвшигчдийн өмнөх, хойдох амьдралыг хөрнүүлэн өгүүлэгчид гарч ирдэг жишгээр БГД-т МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Б.Сэмжидмаагийн нэр холбогдсон таагүй мэдээллүүд гарсан. Хамгийн онцгүй нь баримт нотолгоотой шахуу санал тоолох хар машин хакердуулахаар захиалга өгч буй бичлэг байв. Хэрэв энэ бичлэг үнэн байж, хар машин хакердсан бол төрийн эсрэг ноцтой гэмт хэрэгт тооцогдон, холбогдох хүмүүсийг шалгаж, шийтгүүлэх нь дамжиггүй. Харин МАН болон хүчний байгууллагуудын оролцоотойгоор залилангийн хэрэг байсан гэсэн ч залилуулах шахсан этгээдүүийг давхар бүдэгрүүлэн дарсан. Захиалагч бүү хэл замын цаана гүйж явсан нохойг ч шалгадаг хуулийнхан дуугүй болсоноос харахад мань Б.Сэмжидмаа намдаа "хэрэгтэй" бололтой. Шалгуулж, шийтгүүлэхгүйгээр бүр дэвших тухай БГД-ийн ИТХ-ын даргаар сонгох хүмүүсийн нэрсийн жагсаалт дунд орсоныг харсан иргэд ихэд дургүйцэж байна. Тэрээр "Зорилгийнхоо төлөө цуцалтгүй зүтгэх нь миний зарчим" гэсэн сурталчилгааны хуудас тараасан байсан. Үнэхээр тэр албан тушаалын төлөө аль болох, болохгүй бүхэнд нэр холбогдохыг үл хайхран зүтгэж байгаа бололтой юм.