Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлчид аравдугаар сарын 21-ны өдөр үндэсний зөвлөлийнхөө гишүүдийг огцрохыг шаардан мэдээлэл хийсэн. Энэ хурлаар МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж, 250 гаруй уран бүтээлчид гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдэж, холбогдох баримтуудыг дэлгээд буй. Тус телевизийн уран бүтээлч, сэтгүүлчид МҮОНТ-ийн редакц хараат болсон бөгөөд иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэж үзэж байгаагаа ярьсан юм. Мөн телевизийн удирдлагууд цар тахлын үеэр далимдуулан ажилчдынхаа цалинг хасч, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсныг шударга бус хэмээн үзэж, бухимдалтай байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл өчигдөр МҮОНРТ-ийн уран бүтээлчид үндэсний зөвлөлийн нэр бүхий долоон гишүүнийг огцрохыг шаардаж 512 ажилчид, уран бүтээлчид нэгдэн гарын үсэг зуржээ. Дээрх долоон хүнийг мэргэшсэн бус, санхүүгийн сахилга бат алдсан гэх шалтгаанаар огцруулахыг шаардаж байгаа аж.