Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын сонголт уу, золиос уу?

Даргагүй, дээр нь байргүй болж, нэмээд Орон нутгийн сонгуульд ялагдсан АН-ын хувь заяаг ирэх Ерөнхийлөгчийн сонгууль шийднэ гэхэд хилсдэхгүй болоод байна. 

Хамгийн сайн шатар нүүж, хамгийн зөв тохироог хийж, хамгийн мэргэн менежерээр сонгуулиа удирдуулахгүй бол долоо бүдрэх болсон энэ үед экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэнтэй холбогдуулан янз бүрийн тааврууд хөвөрсөн. Одоогийн ерөнхийлөгчийг нэр дэвшвэл өрсөлдөх тухай ам нээсэн тэрээр АН-ын хэцүү цагийн сонголт уу, хэн нэгнийг аргалуулах золиос уу гэдгийг харах л үлдлээ. Ямартаа ч эзэнгүй хаягдах дөхсөн нам лидертэй болж, "Бодь" группыг бараадан байранд нь орсон. Ингээд эхний нүүдлээ ахмадуудаасаа эхлэв бололтой. 

Нийслэлийн АН-ын ахмадууд түүнийг хүлээн авч, уулзалт хийлээ. Шинийн наймны билигт сайн өдөр болсон уулзалтын эхэнд Нийслэлийн АН-ын ахмадууд өөрсдийн гарын үсгээ зурсан намын далбааг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид бэлэг болгон гардуулсан юм. Ахмадууд ардчиллын төлөө 30 жил зүтгэсээр ирсэн түүнийг Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэнд баяр хүргэж, залуустаа сургаал, зөвлөмжөө өгч ажиллахыг хүсчээ. Үүний хариуд, Ц.Элбэгдорж аль ч үеийн салхинд өөрчлөгдөөгүй, үргэлж дэмжиж ирсэн ахмадууддаа талархлаа илэрхийлэв. Ардчилсан намаас нийслэлийн ахмад гишүүддээ зориулан байр гарган өгч, тус байранд анхны уулзалтдаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг зочноор урьж, намын шинэчлэлт, ирээдүйн асуудлыг ярилцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан