Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Эрдэс баялгийн биржийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнгийг тодорхойлогч “Discover Mongolia-2020” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ. 18 дахь жилдээ болж буй энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа "Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. “Эрдэнэс Монгол” нэгдэл өнөөдрийн байдлаар 13 охин, хараат компани, 3 төслийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд 700-800 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 15-20 сая тонн коксжих нүүрс олборлож, дотоодын эрчим хүчний хэрэгцээнд 6 сая тонн нүүрс нийлүүлж байгаа юм.

“Эрдэнэс Монгол” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, үндэсний хэмжээний томоохон холдинг компани болох зорилтын хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа зузаатгаж, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр зорьж байна. “Эрдэнэс Монгол” компани өнөөдрийн байдлаар эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Салхитын мөнгөний ордыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд ирэх онд жилд 900 мянган тонн хүдэр боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн экспортын гарцыг нэмэгдүүлэх хүрээнд Салхитын мөнгөний ордын баяжмалыг БНХАУ болон Европын улс руу экспортлох туршилтын ачилтыг хийж эхлээд байна. Мөн эрдэс баялгийн түүхий эдийг зохион байгуулалттай зах зээлийн тогтолцоогоор дамжуулан арилжаалахын тулд Эрдэс баялгийн биржийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна.

Үүнээс гадна Евразийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг дэлхийн тэргүүлэгч компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү хийн хоолой Монгол Улсын газар нутаг дээгүүр 1000 орчим км үргэлжлэх бөгөөд барилгын үед 3700 орчим хүн ажиллаж, ашиглалтын явцад 1300 гаруй хүн байнгын, 5000 гаруй хүн дам ажлын байртай болж, жилд 1 тэрбум ам.доллар олох боломжийг бий болгох юм. Харин ирээдүйд буюу ирэх жилүүдэд “Эрдэнэс Монгол” компани Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, кокс, ган төмөрлөгийг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортын нэг төрөл бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Энэхүү төслийг “Эрдэнэс Стийл” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд жилд 500 мянган тонн металлургийн кокс, 300 мянган ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жил бүр 250 сая ам.долларын импортыг орлох юм.

Мөн Шивээ-Овоогийн уурхайд түшиглэн 200 МВт дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлж, уурхайн эдийн засгийн үр ашгийг өсгөх ач холбогдолтой. “Эрдэнэс Монгол” компани өөрийн охин болон хараат компаниудын үйл ажиллагаанд олон улсын чанарын шаардлага хангасан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд олон улсын хариуцлагатай уул уурхайн 5 бүлэг 290 шалгуураар компаниудаа үнэлж, бүс, орон нутгийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлт болон дотоодын худалдан авалтын бодлогоор дэмжин хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүргээ түүчээлэн ажиллаж байна гэж "Эрдэнэс Монгол"-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан