Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 2019-2020 оны хичээлийн жилд 40 мянга орчим суралцагчид сурч байна. Тэд Удирдлага мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан тэтгэлгээ авахаас гадна бусад мэдээ мэдээллийг тус цахим хуудаснаас авдаг.
Тухайлбал, Сургалтын байгууллага, суралцагч, мэргэжлийн талаар болон Тусгай зөвшөөрөл, Мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний талаарх мэдээлэл, Багшийн нөөц боловсон хүчин, Сургалтын орчин Чадамжийн сан, суралцагчийн Тэтгэлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болоод статистик мэдээлэл зэрэг бүхий л мэдээллийг авах боломж бүрдэж байна. Сургалтын орчин цэсээс Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дадлагын байр, дотуур байр сургалтын байр зэрэг сурах орчны мэдээллийг авах бол Тэтгэлэг хэсгээс сурагчдын ирц ямар хувьтай байсан сар бүр олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг хэрхэн олгосон зэрэг олон талын мэдээллийг дээрх цахим хуудсаар авах юм.
Дээрх системийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төсөл болон "Ур Чадварыг Хөгжүүлэх" төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.