Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван: 6000 дипломат пасспортыг хүчингүй болгож, дипломат дугаартай автомашиныг цэгцэлсэн

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр анх удаа нээлттэй мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

–Гадаадад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яаман дахь улс төрийн нөлөөг багасгах чиглэлд ямар ажлыг хийх вэ. Элчин сайдын томилгооны асуудал болон дипломат албанд ажиллаж байгаа ажилтнуудад ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Дипломат алба болон Элчин сайдын томилгоонд ямар нэгэн улс төрийн шахаа огт байхгүй. Ийм өнцгөөр томилгоо хийхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмийн, ард түмний шахалтаар Дипломат төлөөлөгчийн газар, тэр дундаа Элчин сайдын яаманд мэргэжлийн, өндөр гадаад хэлний мэдлэгтэй, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг томилдог. Ер нь гадаад харилцааны системд ажиллаж байгаа хүнийг Элчин сайдын яаманд томилох бодлогыг баримталж ажиллана. Элчин сайдыг томилох асуудлыг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ хэлэлцсэнээр эцсийн шийдвэр гардаг.

Хар тамхитай холбогдсон хоёр иргэнийг өнгөрсөн онд холбогдох хуулийн дагуу ялыг нь эдлүүлсэн. Бас 69 дипломатын хэрэг дээр Гадаад харилцааны яамнаас хяналт шалгалтыг хийж, салбар яамны системд ажиллаж байсан долоон албан хаагчийг албанаас нь халсан. Цаашдаа дипломат албанд ажиллаж байгаа ажилтнууд хар тамхи болон хууль бус үйлдэл гаргахгүй байх талаар арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газар томилогдсон хүмүүст тусгайлан сургалт зохион байгуулж байна. Дипломат болон албан паспортыг цэгцлэх ажлыг өнгөрсөн сард хийлээ. Нийт 6000 орчим дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Үүнд, ажлаа сольсон, төрийн албанд ажиллаж байгаад өөр газар руу шилжсэн гэх мэт хүмүүс хамрагдсан. Хоёрдугаарт, дипломат дугаартай автомашиныг цэгцэлж, хөдөлгөөнийг нь хянах тогтолцоог бүрдүүлж ажилласан.

-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 гаруй орны Элчин сайдыг томилж чадаагүй. Ойрын хугацаанд эдгээр орны Элчин сайдуудын нэрийг оруулах уу?

-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 орны Элчин сайдын нэр орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдгээрийн нэрийг эргүүлэн татсан. Хуулиараа шинэ Элчин сайдуудыг дахин тодруулж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, өргөн мэдүүлэх ажил байгаа. Энэ онд хугацаа нь дуусч, хэтэрсэн долоон орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа бөгөөд нийтдээ 20 Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлэх юм. Энэ ажлыг 2020 ондоо багтаж хийнэ. Мөн ирэх 2021 онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байгаа.

Нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Би бол Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Эндээс харахад Элчин сайд гэдэг албан тушаал маш өндөр босготой. Ингэснээр Монгол Улсын Элчин сайдын албан ямар чухал болохыг илтгэж байгаа юм.

-Энэ онд хийх төрийн өндөр дээд түвшний айлчлал бий юу?

-Цар тахлын улмаас энэ онд төлөвлөсөн айлчлал байхгүй. Ирэх оны айлчлалын төлөвлөгөөг гаргаж, Засгийн газарт танилцуулдаг. Өндөр дээд түвшний айлчлал нууцын зэрэглэлтэй байдаг учраас олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжгүй.

-Өнгөрсөн Засгийн газрын үед АНУ-ын Конгресст гуравдагч хөршийн худалдааны хуулийг өргөн барьсан. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?

-Юуны өмнө АНУ, Монголын харилцаа стратегийн түвшинд өргөжин, хөгжиж байгаа. Монгол Улс, АНУ-тай хийж байгаа худалдааны хэмжээ 2019 оны дүнгээс харьцангуй  нэмэгдэж байна. Монголоос 26 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бол АНУ-аас 290 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн орж ирсэн байдаг. Үүний зэрэгцээ 1991 оноос хойш АНУ-аас Монголд 240 сая ам.долларын тусламжийг үзүүлсэн. Одоо хэрэгжүүлэхээр ярьж буй хамгийн том төсөл бол Улаанбаатар хотын усан хангамжийг дээшлүүлэх 350 сая ам.долларын өртөгтэй төсөл юм.

Ирэх 2021 оноос төслийн ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. АНУ-тай гуравдагч хөршийн худалдааны гэрээ байгуулах ажил хурдтай явж байгаа. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас энэ ажил үр дүнтэй, гарын үсэг зурах боломж нээгдэнэ. Учир нь, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад айлчлах үеэр энэ асуудал нааштай яригдахаар урьдчилсан төсөлд орчихсон байсныг хэлье.

-2010 онд Гадаад харилцааны яам дээр цөмийн түлшний хаягдлыг Монгол Улсад булшлах тухай гэрээ хэлцэл хийсэн гэдэг нийтлэл мэдээлэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Энэ чиглэлд Гадаад харилцааны яаманд хийсэн гэрээ хэлцэл бий юу?

-Цөмийн хаягдлыг булшлах чиглэлээр Японы Засгийн газартай байгуулсан гэрээ хэлэлцээр байхгүй. Цаашдаа ч ийм чиглэлийн гэрээ хэлэлцээрийг Япон болон бусад цөмийн зэвсэгтэй орнуудтай байгуулахгүй.

-Та БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон ОХУ-ын сайд нартай уулзсан. Энэ үеэр Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлаар шахалт үзүүлсэн гэдэг асуудал яригдаж байсан. Та Гадаад харилцааны сайдын хувиар энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ ШХАБ-д “Монгол Улсыг элсээч ээ” гэдэг байр суурийг санал болгосон. ОХУ-ын С.В. Лавров сайд бас энэ асуудлыг санал болгосон. Монгол Улс 2004 оноос ажиглагчийн статустай явж ирсэн. Өнөөдрийн хүртэл энэ байр суурь хэвээрээ байгаа. Хамгийн сүүлд 2018 оны зургадугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой. Үргэлжлүүлэн судална” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр манай байр суурь энэ түвшинд байгаа гэдгийг хэлье.

Монгол Улс бие даасан гадаад бодлогыг явуулдаг. ОХУ, БНХАУ-аас гадаад бодлогод шууд нөлөөлөх асуудал байхгүй. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Өөрөөр хэлбэл, олон улсын түвшинд хамгийн өндөр итгэлцлийн түвшинд харилцаж байгаа. Тиймээс аливаа хоёр талын хөршийн харилцааг аль нэгэн олон улсад байгууллагад элссэнээр биш хоёр талынхаа харилцааг стратегийн түвшинд үргэлжлүүлж, хөгжүүлэх бүрэн боломжтой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан