Ковидоор нас барагсадын өвчин өөр төрлийн ханиадны илүү аюултэй ген байж болзошгүй аж. АНУ-ын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид 2500 гаруй өвчтөний генийн мэдээллийг судалж үзээд дээрх өвчнийг олж тогтоожээ. Мөн тэдгээрээс гадна 25 насанд хүрсэн эрэгтэй хүний биед UBA1 ген буюу VEXAS өвчний шалтгаан болж болзошгүй генийг илрүүлсэн байна.
Эрдэмтэд өмнө нь огт судлагдаж байгаагүй, шинэ төрлийн генийн өвчин олж нээжээ. Тус генийн өвчтэй хүмүүст одоогоор тохирсон эмчилгээ байхгүй байгаагаас болж нас барах эрсдэл илүү өндөр байгаа гэнэ.
Өвчнийг одоохондоо “Вакуоль, Е1 фермент, Х-тэй холбоотой аутоинфламматик ба соматик хам шинж” буюу VEXAS хэмээн нэрлэж байгаа аж. Энэ өвчин хүний дархлааны тогтолцоонд шийдвэр гаргах үүрэг бүхий миелоид эсүүдэд сөргөөр нөлөөлж, цус судсандаа бүлэгнэх, ойр ойрхон халуурах, уушги хэвийн бус ажиллах зэрэг шинж тэмдэг үүсгэдэг байна.