Жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгор хамгийн анх жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” киноны гол дүрд тоглож танигдсан. Түүнийг жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель, УГЗ Балхжавын бэр гэдгээр нь мэдэх хүмүүс ч бий.
"Ану хатан" киног бүтээсэн “Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино болох “Хотулун гүнж”-ийн гол дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа ажээ. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны тухай өгүүлэх уран сайхны киноны танилцуулга ) цацагдаж эхэллээ. М.Цэрэндолгор ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ жүжигчний мэргэжлээр төгсчээ. "Хотулун гүнж" киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна."Хотулун гүнж" УСК нь нээлтээсээ жилийн өмнө тизер нь цацагдаж буйгаараа онцлог юм. Кино танилцуулгын хөгжмийг Г.Даваахүү бичсэн байна. Зураг авалт нь талдаө орж байгаа тулаант төрлийн энэ кино 2021 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр товложээ.