“Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл”-өөс “CAREER EXPO-2020” хөдөлмөрийн яармагийг "Эх Орондоо Хөдөлмөр Эрхэлцгээе" уриан дор ХНХЯ, ГХЯ, МҮХАҮТ, НГБХЗХГ, НХЭГ, ХЧМЗ байгууллагуудтай хамтран 2020 оны 11 сарын 07-ний өдрийн бямба гарагт 12:00-16:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их тамхимд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгч болон залууст зориулан жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд өргөн хүрээнд буюу үндэсний томоохон компаниуд оролцдогоороо онцлогтой юм. Зохион байгуулагчид энэхүү арга хэмжээг "КОВИД 19 цар тахлаас үүдэн олон мянган залуус эх орондоо ирж буй өнөөгийн нөхцөлд ажил олгогч ажил хайгч нарыг шууд уулзуулах чухал ач холбогдолтой. Иймд Монголын ирээдүй болсон залуус та бүхнийг шилдэг аж ахуйн нэгж байгууллагаас зарлаж буй ажлын байрны саналтай танилцаж, хүссэн ажилдаа орохыг урьж байна" гэдгийг онцолсон. Энэхүү хөдөлмөрийн яармагт ирснээр залуус та бүхэн Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой юм байна.