Төв аймгийн хорих хар тамхины хэрэгтнүүдийг эмчлэх 120 ортой тасагтай болсон тухай, мөн хар тамхинд донтох өвчин монголын хамгийн том асуудал болоод байгааг харуулсан мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөх үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийсэн.
Тэрбээр, энэ 10-р сард Төв аймгийн ШШГЕГ-ын хорих ангид сэтгэцэд нөлөөт бодист донтсон хүмүүсийг эмчлэх 120 ортой тасаг ашиглалтад орно. Улаанбаатарт нэмэлтээр 60 ортой эмнэлгийг ашиглалтад өгнө. Ирэх жилүүдэд архи, хар тамхи, мансууруулах бодист донтох өвчтэй хүнийг албадан эмчилдэг 1000 ортой эмнэлэг байгуулна гэсэн нь хар тамхины наймаа хэрэглээ хяналтаас гарч байгааг харуулсан зүйл боллоо.