СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА
Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ.
С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо
СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28
Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв
Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна
Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ
Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Монгол банк энэ онд нийт 19.2 тн үнэт металл худалдан авчээ
Монголбанк энэ оны 10 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдан авжээ. Ингэснээр энэ онд нийт 19.2 тн үнэт металл худалдан авлаа.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.3 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тн үнэт металлын 17.5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна. Аравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг, Баянхонгор аймаг дахь салбар 114.6 кг, он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тн үнэт металл худалдан авлаа. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 10 дугаар сард 174,145.46 төгрөг байв.
0 Сэтгэгдэл