Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
ОХУ-Хятад чиглэлийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан тавих нь өндөр ач холбогдолтой

Орос-Хятад хоёр дахь хийн хоолойгоо барихаар төлөвлөж байгаа бөгөөд 2030 он гэхэд байгуулах төлөвтэй байна. “Сибирийн хүч-2” хэмээх шинэ төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлнэ.

2020 оны наймдугаар сарын 25-нд “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хийн хоолойг барих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах компани байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг хоолойн талаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр голчлон болдог Орос-Монгол-Хятадын гурван талын уулзалтын үеэр хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд уг уулзалт энэ оны 11 дүгээр сар хүртэл хойшлогдсон билээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Газпром”, Хятадын тал Алтайн чиглэлийн тухай хэлэлцсэн нь Оросоос Алтайн уулархаг бүсээр дамнан нарийн хилээр Хятадын баруун нутагт нийлүүлэх талаар байсан юм. Хятад улс өөр орноор дайруулахгүйгээр хийн хоолой барихыг илүүд үзэж байгаа боловч өөр хоолойнуудын хувьд Төв Азиас Хятадын баруун нутагт хүрч байгаа юм. Мөн Хятадын илүү хөгжсөн өмнөд хэсгийн бүс нутгуудад хийн эрэлт хамгийн их байгаа ажээ.

2014 оны 11 дүгээр сард “Газпром” болон Хятадын Үндэсний нефть-хийн корпорац хоёр дахь хийн хоолойг Алтайн чиглэлээр барих харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан боловч Орос, Хятад “Сибирийн хүч”, Арктикийн шингэрүүлсэн байгалийн хийн төслүүдэд түлхүү анхаарах болсонтой холбоотойгоор уг төсөл сүүлд зогсонги байдалд оржээ. Энэ хугацаанд Улаанбаатарын засаг захиргаа Монголын нутгаар дайруулсан чиглэлийг лоббидсоор байжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэдээлснээр, Монгол Улсын хувьд Хятад, Оростой хийн хоолойн талаарх хэлэлцээний ширээнд суух боломж бүрдэхэд 30 жилийн хугацаа шаардагдсан ажээ. Энэхүү боломж нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нутгаар дайруулан хийн хоолой барих саналыг анх 2018 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гаргаснаас үүдэлтэй юм. 2019 онд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Монголын саналыг дэмжсэн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ талаар тунгаан бодохоор тохиролцжээ. Энэхүү ажиллагаа Орос-Хятад-Монголын эдийн засгийн коридорт шинэ эрчийг өгчээ. Уг баримт бичигт 32 төслийг тусгасан боловч нэг их ахиц дэвшил гараагүй байгаа юм. Монгол Улсын хувьд хийн хоолой нь тээврийн орлогыг авчрахаас гадна байгалийн хийн хэрэглээ рүү шилжсэнээр нүүрсний эрчим хүчнээс үүдэлтэй бохирдлын асуудлыг бууруулахад нэмэр болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан