"АНУ-ын сонгуулийн дараах шинэ засаг захиргаа харилцан хүндэтгэлийн үндсэн дээр манай улсын эрх баригчидтай харилцаагаа үргэлжлүүлнэ гэж бид найдаж байна" хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Лэ Юйчэн мэдэгджээ.
“Харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр тулгуурласан сөргөлдөөнгүй, мөргөлдөөнгүй харилцааг бий болгох чиглэлд АНУ БНХАУ-тай хамтран ажиллана гэж найдаж байна. Талууд хамтын ажиллагаанд дээр төвлөрөх нь чухал юм” хэмээн тэрбээр мэдэгджээ. “БНХАУ, АНУ-д хамтын ажиллагааны орон зай бий төдийгүй зохицуулах шаардлагатай санал зөрөлдөөнүүд ч бий. Иймд бид хоёр улсын харилцааг зөв замд нь оруулж чадна. Хоёр улсын харилцааг авч үзвэл Хятадын байр суурь тодорхой. Хоёр улсад ялгаатай талууд бий ч нийтлэг ашиг сонирхол, хамтран ажиллах өргөн боломжууд ч бий” гэж Лэ Юйчэн онцлов.