Малайзын Тэнгисийн алба MMEA нь Монголын далбаан дор хөвж байсан усан онгоцыг хууль бус ачаа тээвэр хийсэн хэргээр саатуулсан байна. Малайзын Жохор мужийн усанд тээвэр хийж явсан усан онгоцыг саатуулсан тухай MMEA -ийн ахмад Мохд Зульфадли Наян саатуулсан тухай мэдэгдэл хийхдээ "Усан онгоцыг Жохорын мэдлийн усанд тээвэр хийж явахад эргүүлийн усан онгоц илрүүлж саатуулсан. Усан онгоц нь Монгол улсад бүртгэлтэй бөгөөд Индонезийн харьяат дөрвөн хүн залуурдаж явсан" гэжээ. Тус усан онгоц нь Грект бүртгэлтэй газрын тос тээвэрлэгч усан онгоцонд зориулж Сингапураас сэлбэг хэрэгсэл тээвэрлэж явсан байна. Усан онгоцыг шалгах үед сэлбэг хэрэгсэл зөөхийг зөвшөөрсөн манифест болон Жохорын хариуцдаг усанд тээвэр хийхийг зөвшөөрсөн бичиг байгаагүй тул саатуулсан юм байна. Арилжааны усан онгоцыг Малайзын мэдлийн усанд лицензгүйгээр ашиглах тухай хуулийн заалтын дагуу саатуулсан аж.