Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Франц, Өвөрмонгол гэх мэт цөөн хэдэн оронд бүртгэгдсэн “Улаан алганы хээ” Монголд анх удаа олджээ

“Улаан алганы хээ” нь одоогоос 30 мянган жилийн тэртээ энэхүү нутагт хүн амьдарч байсны баталгаа юм. Хээ олдсон тус газар нь Тонхил сумын нутгаас 250 орчим км-ийн зайтай бөгөөд нийт 14 улаан зосон хээ бүртгэгджээ.

Тонхил сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Батсуурь: Уулын хадны сүг зургууд судлаач, орчуулагч МУСГЗ Г.Аким дөрөв гаруй жилийн өмнө надтай холбогдон энэ зургийн тухай ярьж, танай нутгаас энэ хээ олдвол холбогдоорой гэж байсан. Энэ зун манай нутгийн оюутнууд ууланд жимс түүж явж байгаад хадны зурагтай таарч зургийг нь утсан дээрээ анх удаа буулгаснаар ийнхүү соёлын ховор нандин олдвор манай нутагт байсныг мэдсэн. Ийнхүү Соёлын төвийн хамт олон, Алтан соёмбо багийн гурван үеийн төлөөлөл, Г.Акимын хамтаар 10 дугаар сарын 30-нд тус соёлын үнэт өвийн судалгааны ажлыг эхлүүлсэн. Нэрт судлаачийн хэлж буйгаар Франц, Өвөрмонгол гэх мэт цөөн хэдэн оронд бүртгэлтэй байдаг “Улаан алганы хээ” ийнхүү Монголд анх удаа намрын адаг улаан нохой сарын улаан тэргэл өдөр Тонхил сумын нутгаас олдсонд баяртай байна” гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр цааш нь хэлэхдээ: "Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, аймаг орон нутгийн холбогдох албаны төлөөлөлтэй холбогдож, соёлын үнэт өвийг бүртгэлжүүлэх, хадгалалт хамгаалалтад авах гэх мэт ажлыг хийсний дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан