Хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 11 жилийн ял авсан ЗТХЯ-ын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Түүний өмгөөлөгч М.Цэрэнбат, Б.Ганболд нар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөлгүй, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Мөн хохирогч талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нар шүүхээс Б.Махбалд оноосон ялыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ. Улсын дээд шүүхээс нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Махбалд оноосон ялыг 11 жил болгож бууруулсан эл шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж байгаа юм.