Европ даяар тархаж буй коронавирусын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим орны засгийн газрууд вирусын тархалтыг удаашруулах зорилгоор шинэ арга хэмжээ авч эхлэв. Энэ удаад тэд нийтийг хамарсан хөл хорионоос илүүтэй орон нутгийн шинж чанартай арга хэмжээ авахаар тохиролцсон байна.
Ийм аргыг Англи, Франц, Испани зэрэг орнууд хэрэглэхээ мэдэгдсэн аж.
Пүрэв гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дээд албан тушаалтан Европт коронавирусын 2-р давалгаа явагдаж байгаагаас үүдэлтэй "маш ноцтой нөхцөл байдал" үүсэхийг анхааруулж, ирэх зун хүртэл тусгай байдал тогтоохыг уриалжээ.
"Европын орнуудын талаас илүү хувьд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд коронавиурсын тохиолдол 10-аас дээш хувиар өссөн. Энэ тоо цар тахал дарагдах цаг болоогүй гэдг. Одоогийн байдлаар халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь залуу насны хүмүүс байна." гэж ДЭМБ-ын Европ дахь бүсийн захирал Ханс Клуге сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэллээ.
Азаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо харьцангүй цөөн, мөн эмчилгээний чанар оныы эхэн үеэх хавьгүй дээшилсэн учраас эмнэлгүүдийн ачаалал бага байна. Үүний хүчинд Төв, Зүүн Европын орнуудад тохиолдлын тоо цөөрч эхэлсэн гэнэ. Одоо Испани, Францад халдварын түвшин АНУ-аас өндөр байгаа нь тоогоор дэлхийд тэргүүлсэн үзүүлэлт болоод байгаа юм.
Англи улс даваа гарагт шинэ хорин тавин зургаагаас дээш хүн нэг газар цугларахыг хязгаарлав. Баасан гарагт шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш Английн зүүн хойд хэсэгт бараг 2 сая хүн гэр бүлийнхээ гадуур хүмүүстэй харьцах эсвэл зугаа цэнгээний газраар явж "эдийн засгаа дэмжих" боломжийг дахин хязгаарлаж байна
Үүнтэй төстэй хязгаарлалтыг Мягмар гарагт Английн Хойд Баруун, Мидлэнд, Баруун Йоркшир мужуудын зарим хэсэгт хэрэгжүүлэхээр болжээ. Нөлөөлөлд өртсөн бүс нутаг дахь паб, ресторан болон бусад газрууд 22.00 цагт хаах, оройг цагаар арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэг зааврыг дагах хэрэгтэй болжээ.
Үүний зэрэгцээ, Испанийн Эрүүл мэндийн сайд Сальвадор Илла Пүрэв гарагт Мадрид хотын эрх баригчдыг "нөхцөл байдлыг хянахын тулд шаардлагатай бүгдийг хийх"-ийг уриалав.
Мадридын бүс нутгийн засаг захиргаа энэ долоо хоногт нийслэлийн зарим хэсэгт дахин хөл хорио тогтоож магадгүй гэж мэдэгдсэн боловч дараа нь төлөвлөгөөний цар хүрээг бууруулж, албаны хүмүүс "хөл хориогүйгээр иргэд хоорондын харилцаан бууруулах арга хэмжээ авна" гэж мэдэгдэв гэж "Guardian" мэдээлэв.
Энэ сард хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Франц улсын албан тушаалтнууд Лион, Ницца зэрэг хотуудад дэгдэлтийг бууруулахаар ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд Оливье Веран дээрх хоёр хотын орон нутгийн албан тушаалтнуудыг дэгдэлтийг хэрхэн арилгах талаар төлөвлөгөөгөө энэ амралтын өдрүүдэд ирүүлэхийг уриалав.
Цартахлын эхний үе шатанд амжилттай ажилласан улс орнууд, баасан гаригт дараагийн алхамуудаа хэрэгжүүлж эхэлжээ.
Хавар цөөн тооны халдвар илэрсэн Грек улсын халдвар судлаачид энэ ирэх хоногт өдрүүдэд өвчлөл нэмэгдэх аваас Афины өргөн уудам нутагт хөл хорио тогтоох нь зайлшгүй гэдгийг сануулав. Тус улсын хүн амын гуравны нэгээс илүү нь энэ нутагт амьдардаг юм.
Чех улсад коронавирусын халдвар нэмэгдсээр байгаа бөгөөд Пүрэв гарагт 3130 шинэ халдвар бүртгэгдсэн нь рекорд тогтоожээ.
Саяхны огцом өсөлттэй холбогдуулан Чехийн засгийн газар зарим хязгаарлалтыг тогтоосон нь энэ амралтын өдрүүдэд хүчин төгөлдөр үйлчилсэн бөгөөд үүний нөлөөгөөр ресторан, бааруудыг шөнийн 00:00 цагт хааж, Прага хотын их сургуулиудад зайны сургалтыг сэргээн нэвтрүүлж байна.