Камала Харрис АНУ-ын анхны эмэгтэй, анхны өнгөт арьст Дэд Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсанаар Калифорни мужийн сенатор Камала Харрис АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй бөгөөд анхны өнгөт арьст Дэд Ерөнхийлөгч болж байна.
Камала Харрисын аав Стенфордын их сургуульд ажиллаж байсан Ямайк гаралтай профессор бөгөөд ээж нь хавдар судлалын салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан Энэтхэг гаралтай эмэгтэй аж. Тэрээр сурагч байхдаа хиндүү шашины сүм, хар арьстнуудын баптист сүмийн цуглааны аль алинд нь очдог байсан ба Камала аавынхаа эдийн засгийн зүүний үзлийг өвлөн авчээ. Камала Харрис тэгш эрх, нийгмийн шудрага ёсын төлөө тэмцэгч ба ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаал цуглаанд багаасаа ээжийнхээ хамтаар оролцож иржээ. Дунд сургуулиа Камала Канад улсад төгссөн ба Говардын их сургуулийн улс төр, эдийн засаг судлалын сургуулийг төгсөж, Калифорнийн их сургуулийн Гастингсын хууль зүйн коллежид докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Сан-Франциско хотын дүүргийн анхны өнгөт арьст эмэгтэй прокурор болсон ба үүнийхээ дараа Калифорни мужийн Ерөнхий прокуророор ажилласан туршлагатай аж. Камала Харрис байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, ижил хүйстнүүдийн гэрлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж болон цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө байр сууриа илэрхийлсээр ирсэн юм.