Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Орос, Монгол 40 жолоочоос халдвар илэрсэн Алтанбулаг боомтыг хаана

УОК-ын өнөөдөр зарим боомтуудыг хаах эсэх асуудлаар хуралдсан. Улмаар ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас ирэх 2021 оны нэгдүгээр сарын 15-ны хүртэл хаах санал гаргаж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ. 

УОК-оос томилогдсон гурван ажлын хэсэг Алтанбулаг, Боршоо Хандгайт, Цагааннуур боомтод ажилласан. Эдгээр ажлын хэсгүүд санал дүгнэлтээ Онцгой комиссын хуралд танилцуулсан бөгөөд эрсдэлийг үндэслэн дээрх саналыг гаргажээ. Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, тус боомтоор орж ирдэг бараанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхүйц хэмжээний импортын бүтээгдэхүүн байхгүй аж. Түүнчлэн тус боомтоор орж ирсэн ачаа тээврийн Орос, Монгол зэрэг орны 40 орчим жолоочоос халдвар илрээд байна. Эдгээрээс гурав нь өөрийн хүсэлтээр нутаг буцсан бол 37 жолоочийг тээвэрлэн ХӨСҮТ-д авчирчээ. Алтанбулаг боомтоор ачаа тээврийг зогсоосон ч иргэдээ татан авах, зорчих тээврийг хаагаагүй гэж ойлгож болно. Олон улсын худалдаа, импортын тээвэрлэлтийг төмөр замын тээвэрлэлтээр гүйцэтгэх талаар ОХУ-ын тээврийн байгууллагуудтай дипломат шугамаар тохиролцох, тээвэрлэлтийн боломжит хувилбарыг судалж, шийдвэрлэхээр болсон. Мөн Цагаануур, Эрээнцав зэрэг бусад боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байна. Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн гарагийн зохицуулалттайгаар нээхээр төлөвлөөд байна. Эцсийн шийдвэрийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан