Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
“Apple”-ийн M1 секундэд 11 их наяд үйлдэл хийх чадвартай

Америкийн “Apple” компани компьютер болон нөүтбүүкэнд зориулагдсан өөрсдийн процессороо танилцууллаа.

“Apple” компанийн компьютерийн эд анги гаргах асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Тернус “Mac”-н хувьд томоохон алхам хийх цаг нь ирсэн. Ингэхийн тулд бид хэд хэдэн технологийг хөгжүүлэх шаардлагатай байсан. Өмнө нь хэлсэнчлэн бид хэд хэдэн чипийг хөгжүүлж байгаа”  гэв. Шинэ процессороо компани “M1” гэж нэрлэжээ. “M1” нь “Mac”-д зориулж тусгайлан бүтээсэн анхны чип юм. Энэ чипийг эрчим хүчний зарцуулалт багатай төхөөрөмжүүдэд ашиглахад илүү тохиромжтой байсан. Энэ нь “Mac”-н хувьд шинэ эрийн үеийн эхлэл юм” гэж Тернус мөн мэдэгдсэн байна. Компанийн процессор хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Жон Шружигийн мэдэгдсэнээр, “M1”-н тусламжтай төхөөрөмж секундэд 11 их наяд үйлдэл хийх чадвартай аж. Өөрсдийн үйлдвэрлэсэн процессортой компьютер, нөүтбүүкээ гаргахаар төлөвлөж буйгаа “Apple” 6 дугаар сард мэдэгдсэн. Энэ нь компанийн хувьд түүхэн мөч болох юм гэж тус корпорацийн тэргүүн Тим Кук мэдэгдэж байжээ. Шинэ процессор гарахаас өмнө “Apple”-н компьютер, нөүтбүүкүүдэд “Intel” компанийн процессорыг ашигладаг байсан юм. Харин “iPhone” ухаалаг гар утаснууд болон “iPad” таблетууддаа компани өөрсдийн чипийг ашигладаг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан