АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны тооллого хараахан дуусаагүй байгааг Америкийн гадаад бодлогын газар бусад улс орны удирдагчид сануулж байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.
Дэлхийн удирдагчид Ардчилсан намын гишүүн Жозеф Байденд сонгуульд ялсанд нь баяр хүргэж буйтай холбогдуулан асуусан асуултад тэрбээр ийнхүү хариулсан байна. Ийм байдлаар холбоо тогтоохыг хүлээн зөвшөөрч буй эсэхийг түүнээс асуухад, Ж.Байденд баяр хүргэхээр удирдагчид утсаар холбогдсон бол хэвийн асуудал. Гэсэн ч зөвхөн нэг ерөнхийлөгч, нэг Төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдал хариуцдаг нэг бүлгийн ажилтнууд байдаг гэдгийг мартах ёсгүй хэмээн М.Помпео ярьжээ. Ж.Байден болон бусад улс орны төлөөлөгчдийн хооронд тогтоосон холбоо хууль тогтоомжийг зөрчиж буй эсэхийг АНУ-ын Хууль зүйн яам шалгана гэж М.Помпео хэлжээ. "Бүгд Найрамдах намын гишүүн Дональд Трамп төрийн тэргүүн болсны дараа ч АНУ-ын 44 дөх ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны төлөөлөгчид олон улсын тавцанд идэвхтэй хэвээр байсан. Ийм үйлдэл нь Д.Трампын засаг захиргаанд баримталдаг чиг шугаманд зохицохгүй. Тэдний үйлдэл нь америкчуудын ашиг сонирхолд нийцээгүй юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.