Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Гадаадын иргэдэд цамхимаар виз олгоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулав. Төсөлд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төв ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна. Мөн визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг тусгажээ. Ингэхдээ цахим хэлбэрээр виз олгож эхлэх урьдач нөхцөлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах талаарх зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай болохыг харгалзан үзсэн байна. Энэ зорилгоор одоогийн хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зохицуулалтыг шинээр тусгажээ. Түүнчлэн, Монгол Улсыг зорих гадаад иргэдэд визийн үйлчилгээг шуурхай хүргэх, хилийн чанадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэгт визийн төв байгуулах нь оновчтой шийдэл гэж үзэж хуулийн төсөлд энэ талаар тусгажээ. Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэхийг хуралдаан даргалагч сануулж, төслийн зүйл бүрийг уншиж танилцуулсны дагуу гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Ажлын багийн ахлагч Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн, Ажлын багийн гишүүн Ц.Мөнх-Оргил нар болон Ажлын дэд багийн гишүүд хариулт өглөө. Хуулийн төслийн гол үзэл баримтлал нь визийн уян хатан зохицуулалтаас гадна Монгол Улсад ирж байгаа гадаад иргэнд тавих хяналтыг өндөрсгөх зохицуулалт болох талаар Ажлын багийн гишүүд хариултдаа тэмдэглэсэн юм. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар үргэлжлүүлэн хуулийн төслийн талаарх Ажлын багаас бэлтгэсэн болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, шийдвэрлэв. Ингэснээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан