Дотоод дахь коронавирусний халдварын тохиолдлыг анх бүртгүүлсэн хэмээгдэж буй ачаа тээврийн автомашины жолооч Д болон түүний эхнэрийн шинжилгээ эерэг гарсан ч тэдний биеийн байдал хэвийн байгаа аж. Иргэн Д-ийнх гэр бүлээрээ ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа билээ. Харин хүүхдүүдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан ч аав, ээж, ах дүү нар нь мөн тусгаарлагдсан, өөр харж өгөх хүн олдоогүй, бага насны хүүхдүүд учраас гэх зэрэг шалтгаанаас одоо хамтдаа ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Тэрээр энэ тухайгаа "Хүүхдүүдээ авчрахаас өөр арга байсангүй. Энэ шийдвэрийг гаргах маш хүнд байсан. Та бүхэн зөвөөр ойлгоорой. Харж өгөх хүн олдоогүй. Нэг хашаанд байдаг ээж маань, бас хадам дүү мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа." хэмээн тайлбарлажээ.