Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Коронавирус илэрч эмчлэгдээд эдгэрсэн хүмүүс 1-2 сарын дараа дахин өвчилж байгааг тогтоожээ

Их Британийн үндэсний эрүүл мэндийн газар, Лондон хотын их сургуулийн эрдэмтэд хийсэн судалгаагаар коронавирусээр оношлогдоод эдгэрч гарсан өвчтөнүүд эмнэлгээс гарснаас хойш 49 хоногийн дараа дахин өвчлөх, өвчин ньь хүндрэх шинж тэмдэг илэрч байгааг тогтоожээ.

Судалгаанд хамрагдсан 645 хүний 69 хувийнх нь өвчилсөн үеийн шинж тэмдэг буураагүй байсан байна. Түүнчлэн 53 хувь нь амьсгалахад бэрх, 34 хувь нь ханиалгаж, 15 нь сэтгэлийн хямралд өртжээ. Түүгээр ч зогсохгүй 38 хувийнх нь цээжний хөндийн рентген шинжилгээ хэвийн бус гэж гарчээ. Харин есөн хувийнх нь биеийн байдал эрчимт эмчилгээнд шилжих хэмжээнд дордсон байна. Гэвч эрдэмтэд үүнийг амьсгалын замын бусад өвчин тусаад эдгэсэн хүмүүст ажиглагддаг шижн тэмдэг гэж дүгнэж буй аж. Одоогоор өвчтөний биеийн байдал эргээд хүндэрч байгааг олон хүрээлэн судалж байна. Анагаах ухааны Thorax сэтгүүлд нийтэлсэн Барнетын хүрээлэнгийн тайланд үүнтэй төстэй дүгнэлт гарчээ. Уг тайланд коронавирусээр оношлогдсон 384 өвчтөнд судалгаа хийхэд эмнэлгээс эдгэрч гарснаас хойш 54 хоногийн дараа эрүүл мэнд нь дордох, сэтгэл санааны хямралд өртсөн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 62 хувийнх нь цээжний рентген шинжилгээ хэвийн бус байсан ч дахин шинжилгээ хийхэд хэвийн дүн гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан