Корона вирусын халдвар нийслэлд тарсан шуугиантай зэрэгцэн бүх нийтийн онц байдал зарласантай холбогдуулан банкны зээл, хүү царцаах асуудал яригдсан.
Онцгой комиссын зарим гишүүд энэ тухай асуусан сэтгүүлчидтэй банкны зээл, хүүгийн төлөлтийг царцаах тухай судлаж байгаагаа ярисан байсан. Харин Монгол банк болон бусад банкуудаас тодруулахад энэ тухай ямар нэгэн санал хүсэлт ирээгүй байгааг мэдэгдлээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад хандаж хүсэлт гаргасны дагуу банкууд төв банк руу танилцуулж, Сангийн яам зэрэг холбогдох шийдвэр гаргах түвшний байгууллагуудтай харилцан зөвшилцсөний дараа шийдвэр гардаг байна. Өнгөрсөн удаад Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярилцаж, мөн банкуудад активын ангиллын журам гэж байдаг түүн дээр тодорхой хөнгөлөлт үзүүлсэнээр банк нь харилцагчиддаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргаж байжээ.