Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Шадар сайд Я.Содбаатар: "Монгол Улсын хэмжээнд өнөөдөр Covid-19-ийн халдвар авсан 92 хүн эмчлүүлж байна. Ерөнхий сайд улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэл өгсөн. Энэ дагуу ХХААХҮЯ дээр хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулж, хүнсний нөөц бүрлдүүлэх, тасалдуулахгүй байх арга хэмжээ авч байна. Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өнөөдөр 407 тонн мах Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн. Махны нөөцийг энгийн үеэс хоёр дахин нэмэгдүүлсэн. Хүнсний тээврийн машины асуудлыг зохицуулж байна. Тусгай зориулалтын машинд зөвшөөрөл олгоно. Оорон нутгаас мал ачаад гарлаа гэхэд Мал эмнэлгээс бичиг аваад гарна. Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны хүүхэд, оюутан сурагчдыг хоол хүнсээр хангах ажлыг хийнэ. Нийслэлийн хэмжээнд орон гэргүй 1000 гаруй иргэн бий, мөн хүнсний талон авдаг иргэдэд мөнгийг шилжүүлж байна. Дотуур байранд байгаа хүүхдүүдэд хүнсний багц оруулна. Дархан Уул, Сэлэнгэ аймаг хатуу хөл хорионд шилжсэн учраас дотуур байрны хүүхдүүдийг хүнсээр хангах ажлыг зохион байгуулна. Сэлэнгэ аймагт шинэ тохиолдол илэрсэн учраас Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Дархан-Уул аймагт Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Хөл хорионы хатуу дэглэмийг дахиад ч сунгаж магадгүй." гэлээ.