Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Шадар сайд Я.Содбаатар: "Энхсаран" сувилал хариуцлага алдсан нь үнэн

Халдвар илэрсэн жолооч хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энхсаран" сувилалд 21 хоног тусгаарлагдах хугацаанд халдвар хамгааллын дэглэм алдагдсан байж болзошгүй гэж ярьсан. Шадар сайд Я.Содбаатар "Энхсаран" сувилал хариуцлага алдсан нь үнэн. Гэхдээ энэ цагт хариуцлага ярих биш эв нэгдэл чухал байна. Хариуцлага тооцох цаг хугацаа ирнэ. Одоо бидэнд халдварын тархалтыг хяналтдаа авах л чухал байна" гэлээ.

Д жолоочоос халдвар тархах болсон шалтгааныг тусгаарлалтын горим зөрчсөнөөс үүдсэн гэх мэдээлэл гарч буй. Тодруулбал, халдвар авсан жолооч нь “Энхсаран” сувилалд анх хоёулаа нэг өрөөнд тусгаарлагдаж байсан. Гэтэл тэднийг тусгаарласнаас гурав хоногийн дараа дахин нэг жолоочийг нэмж, хамтад нь нэг өрөөнд тусгаарласан бөгөөд эхний хоёр жолоочийг тусгаарлах 21 хоногийн хугацаа дууссан тул ийнхүү гаргаад байсан гэдэг. Гэвч тэдэнтэй хамт тусгаарлагдаж байсан сүүлд ирсэн жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан нь халдвар гадагш тархах шалтгаан болсон гэх мэдээлэл байгаа юм. Халдваргүйжүүлэлтийн наад захын шаардлага хангахгүй, хулганатай, нийтийн шүршүүртэй, олон хүнийг нэг өрөөнд хараа хяналтгүй замбараагүй байлгадаг гэх мэт асуудал тус сувилалаас салдаггүй. Коронавирус цар тахлаас шалтгаалан өнгөрсөн хавар буюу гуравдугаар сараас гадаадаас ирсэн хүмүүсийг тусгаарлалтад авч эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тус сувилалд хэдэн хүн тусгаарлагдаж гарсан нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар тус сувиллын захирал О.Түмэнбаяр хэвлэлд өгсөн яриандаа ”Би мэдээлэл өгөх хүн биш. Тусгаарлалтын үйл ажиллагааг бид хариуцаагүй. Нэг өрөөнд хэдэн хүн оруулж, гаргахыг УОК, ХӨСҮТ” мэднэ гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан