Дотоодод тархаад буй халдварыг хумих, болзошгүй эрдэлээс хүн амаа сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал, хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгасан.
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас голомтын бүсэд иж бүрэн ариутгал хийх, хяналтыг чангатгах, улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Мөн эдийн засгийн хохирлыг хэрхэн даван туулах төлөвлөгөө боловсруулж ирэх долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Үүнд банкны зээлийн эргэн төлөлт, татвар түрээсийн харилцааг зохицуулах зэрэг иргэд, ААН-үүдэд тулгарч буй асуудлууд багтаж байна. Улаанбаатарын голомтот халдвар 9 хүн, Сэлэнгэд батлагдсан гурван тохиолдлын дам хавьтал нийт 5300 орчим хүн болоод байна. Эрүүл мэнд, цагдаа, тагнуулын хамтарсан ажиллагаагаар хавьтлын 89 хувь буюу 4200 хүнийг илрүүлжээ. Мэдээллийг нуусан болон бусад асуудлыг судалж үзээд нэмж хавьтлыг нэмэхгүй байхын тулд хөл хориог 14 хоногоор сунгахаас аргагүй байдалд хүрээд буйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.