Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Коронавирусийг илрүүлэх тестээр алдаатай хариу цөөнгүй гарчээ

COVID-19 тестийн 40 хүртэлх хувь нь алдаж, сөрөг гэсэн хариу өгөх магадлалтай гэж Оросын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Коронавирусийг илрүүлэх тест хийхэд алдаатай хариу цөөнгүй гарчээ. Коронавирусийн шинжилгээ хийх үед эмч нар болон өвчтөнүүдийн үйлдлээс болж хариу нь алдаатай гарч болзошгүй гэж Оросын лабораториуд мэдээлсэн байна.  

Орост коронавирусийн халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдэд хийх тест олширсонтой холбоотой гэж холбогдох байгууллагууд мэдээлж байлаа. Лабораторийнхны мэдээлснээр, биоматериалыг буруу цуглуулсан эсвэл эдгээр дээжийг тээвэрлэхдээ алдаа гаргасны улмаас хариу нь буруу гарах тохиолдол байдаг гэнэ. Дээж авахдаа эмч нар өвчтөний хацар, хэл, буйл, урууланд хүрч болохгүй аж. Шаардлагатай бүхий  хэрэгслүүдийг ариутгасан байх бөгөөд биоматериалуудыг зохих нөхцөлд хадгалах ёстой юм байна. Тестийн хариу өвчтөний өөрийнх нь бэлтгэлээс мөн хамаардаг гэнэ. Тест өгөхөөс өмнө хоол хүнс идэх, шүдээ угаах, амаа зайлах, бохь зажлах эсвэл тамхи татах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн, эхний шинж тэмдэг илэрснээс хойш цаг алдалгүй тест хийлгэх ёстой гэнэ. Учир нь клиникийн шинж тэмдэг анх илэрснээс хойш хожуу тест хийлгэвэл вирус илрэх магадлал тодорхой түвшин хүртэл буурдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан