Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Нөөцийн махыг бүх хороонд нийт 237 дэлгүүрээр борлуулж эхэллээ

Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 237 дэлгүүрээр буюу нэг хороонд 1-2 дэлгүүр байхаар тооцон борлуулж эхэллээ. 

Нийслэлд махны өргөтгөсөн худалдаагаар эхний ээлжинд 15 цэгт 200 тонн махыг гулуузаар болон жижиглэнгээр борлуулж байсан. Нэг кг хонины махыг 6700 төгрөгөөр, үхрийн махыг 7700 төгрөгөөр худалдаалж байна. Нөөцийн мах борлуулах цэг цөөн, иргэдийн хөдөлгөөн их байгаагаас халдвар хамгааллын дэглэм алдагдаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс УОК, ХХААХҮЯ-наас нөөцийн мах борлуулах цэгийг нэмж хүнсний дэлгүүрүүдээр тараах шийдвэр гаргасан. Улаанбаатар хотод ердийн үед өдөрт дунджаар 110-130 орчим тонн мах нийлүүлдэг. Тэгвэл хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой өдөрт 350-470 орчим тонн мах нийслэлд нийлүүлж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын мэдээллийн үеэр онцолсон. Тэрбээр, "Иргэддээ хандаж хэлэхэд, мах, хүнсний нөөц хангалттай байгаа. Бүх супермаркет, худалдааны төв ажиллаж байна. Иймд иргэдээ битгий сандарч үймээчээ гэж хүсмээр байна. Нөөцийн хувьд хөл хорио тогтоосон 14 хоногт мах, хүнс хангалттай хэмжээнд бий" хэмээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан