Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн оношлуурын зах зээл энэ оны байдлаар 15 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг гэж “Global Market Insights” мэдээллээ.
АНУ сүүлийн 24 цагт “COVID-19”-ийн 1.5 сая оношилгоо хийлээ. Оношилгоогоор 149.3 мянга буюу 10 хүн тутмын нэг нь “коронавирус”-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Харин Энэтхэг улс мөн хугацаанд 900 мянган хүнээ оношилж, 38.5 мянга буюу 23 хүн тутмын нэгээс “COVID-19” илэрсэн байна. Эрэлт өсөж буй тул үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. АНУ-ын Калифорнид төвтэй “Global WholeHealth Partners Corporation”, Массачусеттст төвтэй “Moderna”, Пеннсилванид төвтэй “Inovio” зэрэг компаниуд энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.