Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Нэмэж 31 хүнээс вирус илэрч, нийт 5 газар халдварын голомттой, 35 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга ийнхүү ярилаа. 

А.АМБАСЭЛМАА: 

-2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнээс вирус илэрлээ. Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр машины 30 жолоочийн 7 нь давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Дорнод аймагт тандалтын зорилгоор хийсэн 32 хүний шинжилгээнд вирус илрээгүй. Дархан-Уулаас гурав, Сэлэнгээс дөрөв, Дорноговиос нэг, Орхон аймгаас 13 Улаанбаатар хотоос 3 тус тус илэрлээ. Төмөр замын дагуух төв суурин газрууд болон нийслэл хот гээд нийт таван газар халдварын голомт байна. Одоогоор Улаанбаатар хотод 14, Сэлэнгэ аймагт 28, Орхон аймагт 13, Дархан-Уул аймагт 11, Дорноговь аймагт нэг, Говьсүмбэр аймагт нэг, Улаанбаатар төмөр замын харьяаллын хавьтлууд дундаас дөрвөн хүнд коронавирусийн халдвар илэрчээ.

Ийнхүү нийтдээ дотооддоо батлагдсан 72 тохиолдол боллоо. Нийт батлагдсан 505 тохиолдол, эдгэрсэн 329 хүн, ажиглалтанд 17 хүн, гэрийн ажиглалтанд хоёр хүн, ажиглалт дууссан 310 хүн, нутаг буцаасан долоон хүн байна. Халдвартын клиникт 169 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс нэг хүнийн биеийн байдал хүнд, 35 хүний биеийн байдал хүндэвтэр, 126 хүний биеийн байдал хөнгөн байна. ХӨСҮТ-д 166 хүн ажиглалтанд байна.  Нийт бүртгэгдсэн халдвар авсан хүмүүсийн насны байдлыг авч үзвэл 3-70 насны хүмүүс байна. Дундаж нас нь 32 байгаа. Харин батлагдсан тохиолдлын 52.3 хувь нь эрэгтэй хүмүүс байна.

Бидний гаргасан судалгаагаар нэг хүн 26 хүнд халдвар тараах эрсдэл байна. Хамгийн дээд тал нь 117 хүнд халдвар тараах эрсдэл байна. Бид яаралтай арга хэмжээ авч халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан. Ард иргэд маскаа зүүж, гадуур дотуур явалгүй, олон хүний бөөгнөрөл бүү үүсгээрэй. Мөн төмөр зам дагуух суурин газруудад амьдарч буй хүмүүс коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, өөрсдийгөө хамгаалаарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан