Хотын төв дунд буюу Нэгдүгээр дэлгүүр, "Зоос гоёл"-ын уулзвар дээр байрладаг Dream буудалд халдварт өвчин гарсаныг нуун дарагдуулжээ.
Гаднаас ирсэн иргэдийг тусгаарлаж буй буудал, амралтын газрууд наад захын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа тухай иргэдийн гомдол санал ар араасаа хөвөрч байсан ч өнөөх муухай Монгол зангаараа "сайн дураараа гадаадад тэнэж ирчихээд, авчирсан нь их юм..." гэх мэтчилэн сүрэглэн загнаж дуугүй болгож байв. Түүний үр дүн эхнээсээ "Энхсаран" амралтын газраас корона вирусын халдвар гарч, эрүүл иргэд олноороо халдвар авсан, улмаар нийгэмд тархсанаар илэрч байна. Мөн "Зоос гоёл"-ын уулзвар дээр байрладаг Dream зочид буудалд тусгаарлалтад томилогдон очсон эмч нар нь хүртэл гэдэсний цусан суулга хэмээх ноцтой халдварт өвчин тусч, зочид буудлын удирдлагуудад шаардлага тавихад хүлээж аваагүйгээр барахгүй, тус мэдээллийг нуун дарагдуулжээ. Буудлын тогоочоос уг өвчин халдварласан нь тогтоогдсон бөгөөд тус буудал наад захын ариун цэврийн шаардлага хангахгүйн дээр хэрэглэсэн нэг удаагийн хэрэгслүүдийг агуулахдаа бөөнөөр нь хадгалж байсныгаа эмч нарт хэрэглүүлэх гэхэд нь тэд чамгүй хэл ам хийж байж устгуулсан байна. Dream зочид буудал хятад эзэнтэй бөгөөд цагдаагийн газрын томоохон албан тушаалтаны ивээлд байдаг тухай баттай бус мэдээлэл байдаг. дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хэрэв тус буудал ариун цэврийн шаардлага хангаагүйгээс аюулт өвчнний халдвар тархвал мөн нуугаад өнгөрөх эрсдэл өндөр байна. Энэ мэт шаардлага хангахгүй, зөрчил илэрсэн буудал, амралтын газруудыг шалгаж тогтоон, онцгой үед ашиглахгүй байх, улмаар үйл ажиллагааг нь зогсоох зэргээр зохих байгууллагууд анхааралдаа авч, эхнээс нь арга хэмжээ авч ажиллах нь бусад байгууллагуудад анхааруулах үйлдэл болох биз ээ