Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга Н.Төгсцогт ялалт байгууллаа

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга Н.Төгсцогт дэлхийн ринг дээрх 13 дахь тулаанаа хийлээ. Тэрбээр Барбадос улсын тамирчин Кобиа Брийдитэй тулалдсан юм. Тулаанд "King Tug" хочит Н.Төгсцогт  илүүрхэж, ялалт байгуулав. Ингэснээр Н.Төгсцогт WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болов. 

Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд 13 тулаан хийн, 12 удаа ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй болж буй. Тэрбээр одоо дахин тулалдах эрхээ авч буй Гари Расселд өмнө нь ялагдаж байв. Тэдний тулаан энэ оны хоёрдугаар сард болсон юм. 

Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч Кобиа Брийди нь 28 настай бөгөөд 15 удаа тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулаад байв. Тэрбээр энэхүү тулаанд Н.Төгсцогтод ялагдсанаар анхны ялагдлаа хүлээж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан