Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Австраличууд коронавирусыг хэрхэн давсан бэ?

Австрали нь “COVID-19” халдвартай хамгийн амжилттай тэмцсэн дэлхийн орнуудын нэгд тооцогдож байна. Хэдийгээр Австралийн амжилт түр зуурынх байж болох ч түүнээс онцлох дөрвөн чухал хүчин зүйлийг танилцуулъя.

1: Мэргэжилтнүүдийн үгийг сонсов

Ерөнхий сайд болон муж, нутаг дэвсгэр бүрийн удирдагчдаас бүрдсэн үндэсний танхимыг байгуулсан нь “COVID-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн амжилттай бодлогын нэгэн чухал хэсэг байжээ. Муж, бүс нутгийн эрх баригчид нийтийн эмнэлэг, нийгмийн эрүүл мэнд болон хөл хорио тогтоох, зайнаас харилцах дүрэм журам мөрдөх зэрэг онцгой байдлын менежменттэй холбоотой шийдвэрүүдийг гаргах үүрэг хүлээжээ. Үндэсний танхим харьцангуй хожуу буюу халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхэлсэн 2020 оны гуравдугаар сарын дундуур байгуулагдсан хэдий ч үр дүнтэй механизм болохоо батлан харуулжээ. Мөн үндэсний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Австралийн бүх муж, бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн Австралийн Эрүүл мэндийн төв хороо ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Цар тахал дэгдэж эхлэх үеэс уг хороо халдварын тархалтыг хяналтад авах бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулсан байна.

2: Гадаадын иргэдэд хилээ хааж, хилийн чанадаас ирсэн иргэдийг тусгаарлав

Австрали гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гуравдугаар сарын 20-нд гаргасан нь ихээхэн үр дүнтэй байв. Тухайн үед Австралид бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын гуравны хоёр орчим нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн юм уу тэдгээртэй холбоотой тохиолдлууд байжээ. Австрали хилээ хааснаасаа хойш нэг долоо хоногийн дараа гадаадаас ирсэн бүх иргэнд 14 хоногийн турш заавал тусгаарлагдах дүрэм журам гаргажээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр халдварын тархалтыг хяналтад авах боломж улам бүр нэмэгдсэн байна.

3: Зай барих дүрмийг олон нийт хүлээн авав

Австралид зайнаас харилцах арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлснээр олон нийтийн дунд халдвар тархах эрсдэлийг бууруулжээ. Италид эрүүл мэндийн тогтолцооны ачаалал хэтрээд байх үед австраличууд дүрэм журмаа сайтар дагаж мөрджээ. Ташрамд дурдахад, Австралийн маш олон иргэн хязгаарлалт тогтоохоос ч өмнө аль хэдийн хөл хөдөлгөөнөө хязгаарлаж эхлээд байжээ. Австраличуудын дуулгавартай байдал нь дотоодод халдварласан тохиолдлын тоо цөөрч байгаагаас харагдаж байжээ. Франц, Шинэ Зеланд зэрэг орнуудтай харьцуулахад Австралид хатуу хөл хорио тогтоогоогүй юм.

4: Эрүүл мэндийн теле үзлэг

Холбооны Засгийн газраас эрт авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг нь австраличуудыг эрүүл мэндийн теле үзлэгт хамруулах хүртээмжийг өргөтгөх байв. Ингэснээр өвчтөнүүд эмнэлгийн мэргэжилтнүүдтэй биечлэн бус дүрс бичлэгээр болон утсаар зөвлөгөө авах боломж бүрджээ. Австраличууд теле үзлэгийг маш таатай хүлээн авсан бөгөөд уг шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний таван долоо хоногт гурван сая өвчтөн 4.3 сая гаруй үйлчилгээг авчээ. 1000 гаруй ерөнхий эмчийн дунд явуулсан судалгаагаар ерөнхий эмч нарын 99 хувь нь теле үзлэгийн үйлчилгээг санал болгож байгааг тогтоожээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан