Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УОК өнгөрсөн хугацаанд сайн ажилласан

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бодлогын талаар Шадар сайд Я.Содбаатар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд мэдээлэл өглөө.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн газар, УОК болон бусад байгууллага коронавирусээс сэргийлэхэд өнгөрсөн хугацаанд сайн ажилласан гэдгийг онцлоод Улаанбаатарт ирээд гацсан хөдөөний иргэд, хөдөө гацсан нийслэлийн иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодрууллаа. Түүнчлэн дотуур байрандаа тусгаарлагдсан оюутнуудыг гэрт нь хариулж, цахимаар хичээллүүлэх боломж байгаа эсэх талаар тодрууллаа. Мөн бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд иргэн, цагдаа нарын хооронд зөрчил гарч байгаа эсэхийг асуув.

Шадар сайд Я.Содбаатар, “Албаны шугамаар нийслэлд ирсэн 500 хүн байгаа. Хувийн шугамаар ирсэн хүмүүсийн судалгааг гаргаж байна. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар 4 хоногийн өмнө УОК-ын Шуурхай штаб хэлэлцээд, энэ сарын 18-наас шинжилгээнд хамруулаад, утсанд нь хяналтын аппликейшн суулгаад гаргахаар төлөвлөж байсан ч улсын хэмжээнд нийслэлийнхээс өөр голомт үүссэн. Тиймээс ойрын хугацаанд гаргах боломжгүй болсон. Дотуур байранд 12.5 мянган оюутан бий. Зарим батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын оюутнууд ч бий. Мөн хөдөөнөөс ирсэн хүмүүс ойрын болон дам хавьтлын хүмүүстэй нэг гэрт байгаа. Эдгээр хүмүүсийг явуулбал тухайн орон нутгийнх нь иргэдэд хүндрэл үүснэ. Тэгэхээр ирэх сарын 1 хүртэл энэ хүмүүсийг энд байлгана. Үүний дараа нэгдсэн байдлаар шинжилгээнд хамруулах дүрэм, журмыг гаргаж байгаа. Энд хүчээр байлгаж байгаа юм биш. Нэгдсэн байдлаар зохицуулалт хийж гаргахыг төлөвлөж байгаа ч өвчний тархалтаас хамаарна гэдгийг иргэд ойлгож байгаа” хэмээн хариуллаа.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэд болон хууль сахиулагчдын хооронд зөрчилдөөн үүсэж байна. Өчигдөр Зайсанд нэг иргэн цагдаагийн биед халдсан асуудал үүссэн. Тиймээс ЦЕГ-ын удирдлагууд уг асуудлыг шалгах, цагдаа хууль ёсны шаардлага тавьсан эсэхийг нягтлах үүрэг өгсөн. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Дэлхийн аль ч улсад цагдаагийн алба хаагчийн биед халддаггүй. Харин цагдаа хууль бус шаардлага тавьсан бол иргэд гомдол гаргах боломжтой бөгөөд тухай бүрт нь албаны шалгалт хийнэ” хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, “Коронавирусний эрсдэлээс сэргийлэхийн тулд улсын хэмжээнд тандалт судалгааг сайжруулах шаардлагатай. Тандалт судалгааны баг ажиллуулж, сайн дурынхан, нийгмийн ажилтнуудыг хүртэл дайчлах боломжтой. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Мөн PCR шинжилгээ хийхэд хувийн хэвшлийн лабораториудыг дайчлах боломжтой” хэмээсэн юм.

Мөн тэрбээр, “ирэх сарын 1 хүртэл хатуу дэглэмээ барьж, халдвартай болон халдваргүй хүмүүсээ ялгах нь туйлын чухал. Ингэснээр халдвартай иргэн эрүүл хүнд халдвар тараахаас сэргийлэх гол алхам болох тул иргэдийг тэвчээртэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг уриалж байна” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Тандалтын багийг нэмэх нь туйлын чухал. Эхний ээлжинд голомтлон гарсан хэсэгт тандалт хийж байгаа бөгөөд үүнд бэлтгэгдсэн ажилтнууд ажиллаж байгаа. Улсын хэмжээнд PCR шинжилгээний 36 лаборатори байгаагаас 10 нь улсын эмнэлгийн харьяанд бий. Одоогоор бол хүчин чадал нь хүрч байгаа. Цаашдаа аппаратны хүрэлцээ дутагдсан тохиолдолд хувийн хэвшлийн лабораториудыг дайчлахаар төлөвлөж байна” гэв.

Хамгийн их уншсан