Цар тахалын хатуу хөл хорио тогтоогоогоод цөөнгүй хонож байна. Энэ хүнд үед хамгийн чухал үүргийг цагдаагийн албан хаагчид гүйцэтгэж байгаад олон нийт талархалтай байгаа ч тэдний үүрэг гэдгийг сануулж буй нь цөөнгүй байна. Цагдаагийн албан хаагчидтай холбоотой гомдол саналууд УИХ-ын түвшинд ч ард иргэдийн дунд ч багагүй гарч байна. Хатуу хөл хорионы энэ үед Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэр зааврууд олон удаа эргэж буцсан талаар олон гомдол саналууд цахим орчинд хөвөрсөөр байна. Дээд түвшины шийдвэр, журам тодорхойгүй, онцгой дэглэмийн зохион байгуулалт ойлгомжгүйгээс бий болж буй олон асуудлыг яаралтай эмх цэгцэд оруулахыг өчигдөрийн УИХ-ын чуулганаар Н.Алтанхуяг тэргүүтэй зарим гишүүд Засгийн Газар, УОК-т сануулаад амжсан. Тэгвэл 2020 оны арваннэгдүгээр сарын 19-нд ХУД-ийн нэгдүгээр хороонд өрхийн эмнэлгийн гадаа бас л цагдаагийн албан хаагчид иргэдийн биед халдсан бичлэг цахим орчинд тарлаа. Цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийгдэж байгаа, дүн гарахаар олон нийтэд мэдээлнэ гэж ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү мэдээлэв.