Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Э.Отгонбаярын уран зургийн үзэсгэлэн Унгарт гарч байна

Эршүүгийн Отгонбаяр буюу Отго-гийн бие даасан “Хязгааргүй” нэртэй үзэсгэлэн Унгарын Будапешт хотын Йожефварош галерейд энэ сарын 4-ний өдөр нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэн нь Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй бөгөөд энэ сарын 28-ны өдрийг хүртэл Йожефварош галерейд үргэлжлэх юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол улсаас Унгарт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, урлагийн философич Шипош Эндрэ, модератор Биллинг Дьөндьингий нар оролцсон байна. Түүнчлэн уран зохиолын түүхч, дуу хөрвүүлэгч Шаарошди Д.Ганболд уран бүтээлчийн ур чадварын тухай болон тус үзэсгэлэнгийн мөн чанарын талаар нээлтэд ирсэн зочидтой үзэл бодлоо хуваалцжээ.

Эршүүгийн Отгонбаяр буюу Отго нь дундад зууны үед байсан ламайзм, махаяана, буддын шашны сүм, дуганы энгэр талын зураг чимэглэл, миниатур буюу бичил уран зургийн уламжлалыг суурь болгон уран бүтээлээ туурвидаг уран зураач аж. Тэрбээр 15 настайдаа анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Түүний уран зургийн үзэсгэлэн Румын, ОХУ, АНЭУ, Сингапур, Гүрж, Германд гарч байсан бөгөөд 2010 онд Берлин хотод үүсгэн байгуулсан "Зураг" нэрт галерей нь монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан