Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Засгийн газрын зардлыг 20-30 хувиар танаж чадвал 2 их наяд төгрөгөөр бизнес эрхлэгчдийг дэмжих боломжтой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдуудын хамт 11 сарын 18-нд цар тахлыг даван гарах нийгэм, эдийн засагт авч хэрэгжүүлж буй  23 багц ажлаа танилцуулахдаа Сovid-19-өөс болж хөл хорионд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс татварын алданги, торгууль тооцохгүй байхаар болсон. Гэсэн хэдий ч энэ нь бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадахгүй байна.

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засгийн гол бүх болох Улаанбаатар хот УОК-ийн шийдвэрийн дагуу бүтэн сар хатуу хөл хорионд байхаар болсон. Энэ хугацаанд олон арван хүн орлого, цалингаа алдаж, цаашдаа ч ажлын байргүй үлдэх нөхцөл бий болоод буйг ирэх хавар гэхэд нийтдээ 410 мянган хүн ажилгүй болох эрсдэлийг МҮХАҮТ-аас тооцон гаргасан. Сангийн яамнаас 2021 оны төсвийг боловсруулах үеийн төсөөллөөс эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдал өөрөөр эргэсэн.  УИХ-аас Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг нийт зарлагыг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг алдагдлыг 2 их наяд 153.7 тэрбум төгрөг байхаар баталсан юм. Тиймээс төсвийн хэрэгцээгүй зардлыг танаж, бизнес эрхлэлтийг дэмжиж, ажлын байраа хадгалж үлдэхийг  эдийн засагчид сануулж буй. Тухайлбал, Засгийн газрын зардлыг хамгийн багадаа 20-30 хувиар танаж чадвал хоёр их наяд төгрөгийн хэмнэлтийг бизнес эрхлэгчид рүүгээ нийлүүлэх боломжтойг эдийн засгийн ухааны доктор Б.Лхагважав хэлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан