Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
ЛОМБАРДУУД ХААГДСАНААР ИРГЭД ХООРОНДЫН ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ҮҮСЧ ЗАЛИЛАН ГААРАХ ВИЙ

      УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. 

        Тус хуулийн төслөөр дараах төрлийн харилцааг зохицуулахаар тусгажээ.

- Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 3 хувиар тооцох;

- Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд анз, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;

- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;

- Барьцаалан зээлдүүлэх газрын хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг тусгажээ

     Ломбард бол жижиг дунд бизнесийн тоонд ордог. Эд зүйлсээ барьцаанд тавьж яаралтай үеийн хэрэглээгээ хангадаг явдал дэлхийн аль ч улсад байдаг зүйл билээ. Хүссэн үедээ өөрийн эд зүйлээ барьцаанд тавьж зээл авах эрхийг иргэдэд үлдээх нь зүйн хэрэг юм. Ардаа хэд хэдэн айл өрхийн амжиргааг залгуулдаг Ломбард эрхлэгчид тус хуулийн төсөлд ихээхэн бухимдалтай байна.

     Түүнчлэн Ломбардны хүүг 3 хувиас ихгүй болгож багасгасанаар олон тооны ломбардууд хаалгаа хааж үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй юм. Хааж боох тусам сөрөг үр дагвар гарахыг тооцох ёстой. Ломбардууд хаагдсанаар иргэд хоорондын өндөр хүүтэй зээл бий болж залилангийн хэрэг гаарах вий гэх эдийн засагчид ч байна. Нэг хэсэг ЖДҮ-ийн мөнгөөр хууль бус мөнгө угааж буй гэх ББСБ-уудын асуудал өнөөдрийг хүртэл нэг талд шийдэгдээгүй байна. Тийм байтал өнөө маргаашийн амьдралаа залгуулж буй жижиг бизнес эрхлэгчидээ боож хаах нь сүүлийн үед элбэгших болов. Төр иргэдийнхээ нуруунд хүндэдсэн ачааг хөнгөрүүлэх бодлого хэрэгжүүлэх нь зүйн хэрэг юм. Манай улсын иргэдийн дийлэнхи олонхи нь цалин, хэрэглээ, ипотекийн зээлд хамрагдсан байдаг.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан